“iPhone”-ы борлуулалтын орлого буурчээ

2016 оны 10 сарын 26

Энэ оны гуравдугаар улиралд “iPhone” гар утасны борлуулалтын орлого буурсан гэж “Apple” компани мэдэгдлээ. Гэсэн хэдий ч борлуулалтынн хэмжээ шинжээчдийн таамаглаж байснаас давсан байна.

“Apple” компани есдүгээр сарын 24-ныг хүртэлх гурван сарын хугацаанд 45.51 сая ширхэг “iPhone” утас борлуулсан нь 44.8 сая ширхэг утас борлуулна гэсэн шинжээчдийн таамгаас давжээ.

Мөн баяр ёслол олонтоо болдог улиралд “iPhone” утасны борлуулалтын орлого 76-78 тэрбум долларт хүрнэ гэж тус компани таамаглаж байна. Гэвч дөрөвдүгээр улиралд орлого 9 хувиар буурч, 46.85 тэрбум доллар болжээ. Энэ нь “Apple” компанийн жилийн орлого 2001 оноос хойш анх удаа буурсан тохиолдол болж байна. Учир нь, ухаалаг утасны зах зээл дээрх Хятадын компаниудын оролцоо өргөжсөнөөр өрсөлдөөн улам ширүүсч байгаа юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37516
0 эможи
keyboard_arrow_up