Чамин загвартай цахилгаан автомашин “GLM G4” олны анхаарлыг татаж байна
2016 оны аравдугаар сарын 1-нд нээлтээ хийсэн Парисын автомашины үзэсгэлэнд Азийн автомашины томоохон үйлдвэрлэгчид хамгийн шилдэг бүтээлүүдээ танилцуулж байна.
Тус үзэсгэлэн хоёр жил тутамд болдог дэлхийн автомашины хамгийн том үзэсгэлэнгийн нэг юм.
Парисын автомашины үзэсгэлэнгээр хамгийн их сонирхол татаж буй цахилгаанаар ажилладаг автомашинуудыг Toyota motors, Mitsubishi motors, Hyundai motors, Kia motors, Honda motors, Lexus, Suzuki motors зэрэг томоохон компаниуд танилцуулж байна.
Японы автомашин үйлдвэрлэгчийн гайхалтай, чамин загвартай цахилгаан автомашин “GLM G4” олны анхаарлыг татаж байна.
“GLM G4” нь дөрвөн хүний суудалтай, хос цахилгаан хөдөлгүүртэй, 3.7 секундэд 100 км цагийн хурдтай бөгөөд хамгийн дээд хурд нь 250 км/цаг аж.