Apple Beats-ыг худалдан авлаа

2014 оны 5 сарын 29

Apple компани хөгжмийн үйлчилгээ, чихэвч  үйлдвэрлэдэг Beats Electronics компанийг худалдан авснаа албан ёсоор зарлалаа. Хэлцлийн нийт дүн 3 тэрбум доллараар Beats Electronics компанийг худалдан авсан бөгөөд энэ нь Apple-ын хувьд томоохон худалдан авалтын нэг юм. Энэхүү гэрээний дагуу Beats үндэслэгч Jimmy Iovine болон Dr Dre нар технологийн удирдлагын багт нэгдэж байгаа аж. Apple-ын захирал Tim Cook “Тус гэрээ баталгаажсанаар Apple компани дэлхий даяар чанартай хөгжмийн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэх боломжтой боллоо” хэмээн мэдэгдсэн байна. Хэлцлийн гэрээнд заасны дагуу Apple компани Beats-д 2.6 тэрбум доллар төлсөн бөгөөд үлдсэн 400 сая ам.долларыг үлдсэн  явцад төлөхөөр тохиролцсон байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3688
0 эможи
keyboard_arrow_up