“Volkswagen”-ийн ашгийн 30 хувийг “Audi” бүрдүүлжээ
2016 оны 9 сарын 27
“Volkswagen” компанийн 2016 оны эхний хагас жилийн нийт ашгийн 30 гаруй хувийг салбар компани болох “Audi”-ийн борлуулалт бүрдүүллээ. Хэдийгээр “Volkswagen”-ийн түлш зарцуулалтыг худал мэдүүлсэн хэрэгтэй холбоотойгоор “Audi”-ийн борлуулалт буурч байсан боловч сүүлийн улиралд харьцангуй тогтворжиж оны эхний хагас жилд нийт 2.6 сая еврогийн ашигтай ажилласан байна. Хэдий тийм боловч тус компанийн удирдлагын бүтэц одоогоор асуудалтай байгаа юм. Учир нь өнгөрсөн долоо хоногт “Audi”-ийн Хөгжлийн асуудал хариуцсан захирал Стефан Книрш ажлаа хүлээлгэн өгсөн учраас тус компанийн Гүйцэтгэх захирал Штадлерийн хувьд шинэ захирлыг томилох шаардлагатай байгаа ажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
36747
0 эможи