"Samsung”-ийн “Galaxy Note 7” ухаалаг гар утастай холбоотой асуудал компанийн удирдлагуудын буруу шийдвэртэй холбоотой

2016 оны 9 сарын 20

"Samsung”-ийн “Galaxy Note 7” ухаалаг гар утастай холбоотой асуудал тус компанийн удирдлагуудын буруу шийдвэртэй холбоотой байж магадгүй байна. 2016 оны эхээр компанийн удирдлагууд гол өрсөлдөгч “Apple”-ийн шинэ загварын гар утас төдийлөн шинэчлэгдэхгүй гэж үзсэн тул завшааныг ашиглан борлуулалтаа нэмэгдүүлэхийг зорьсон гэж холбогдох хүмүүс мэдээлжээ. Тухайлбал, "Samsung” компанийн Гар утасны салбар хариуцсан захирал Ко Дун Жин “Galaxy Note 7”-ийг худалдаанд гаргахаар яаравчлан, гар утасны эд анги нийлүүлэгчдээс бүтээгдэхүүнээ түргэн нийлүүлэхийг шаардаж эхэлсэн байна. Эцэст нь “Galaxy Note 7” гар утасны цэнэг хураагуур хэт халж, гал гарах эрсдэлтэй нь тогтоогдож, “Samsung” компани олон улсын зах зээлээс гар утаснуудаа эргүүлэн татах арга хэмжээ авч эхлээд байна. Энэхүү үйл ажиллагаа нь хамгийн багадаа нэг тэрбум ам.долларын хохирол учруулж магадгүй байгаа аж. Харин “Samsung” компани энэ талаар мэдэгдэл хийхээс татгалзжээ.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36554
0 эможи
keyboard_arrow_up