Самсунг компани "Galaxy S7" утсыг үнэгүй сольж эхэлжээ

2016 оны 9 сарын 20

Өмнөд Солонгос улсын Самсунг компани өнгөрсөн 8-р сард зах зээл дээр "Galaxy S7" утсыг шинээр гаргасан

     Гэвч өнгөрсөн нэг сарын хугацаанд АНУ, БНХАУ-ын иргэдээс "Galaxy S7" утсыг цэнэглэж байх явцад батарей нь дэлбэрсэн тухай 40 гаруй гомдол гаргасан байна.

      Үүнтэй холбогдуулан Самсунг компани эхний ээлжинд өөрийн орны хэрэглэгчдийн худалдаж авсан "Galaxy S7" утсыг өчигдрөөс үнэгүй сольж эхэлжээ.

     Тус улсын зах зээл дээр "Galaxy S7" утас 100-н мянган ширхэг худалдаалдагсан бөгөөд өчигдрийн байдлаар 20-н мянган ширхэг утсыг шинэ бүтээгдэхүүнээр сольж өгсөн байна.

     Иргэдийн худалдаж авсан "Galaxy S7" утсыг шинэ бүтээгдэхүүнээр сольж өгөх үйлчилгээ ирэх 31-ний өдөр хүртэл үргэлжлэх ажээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36545
0 эможи
keyboard_arrow_up