Iphone 7 МОНГОЛД хэзээ зарагдах вэ?

2016 оны 9 сарын 20

2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр АНУ-ын Сан Франциско хотноо Apple компани шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулсан юм. Тус арга хэмжээний хамгийн сонирхол татаж буй хэсэг бол мэдээж iPhone 7 гар утасны танилцуулга байсан.

 

 Үүнээс гадна Apple бугуйн цаг болон шинээр зохион бүтээсэн софтвэйр программуудыг танилцуулсан билээ.

iPhone 7 харагдах байдал

iPhone 7 нь чихэвчний оролтгүй. Гэхдээ утасгүй чихэвчний шинэ эринг эхлүүлэх санаа нь хүмүүст тийм ч таатай санагдахгүй байгаа. Сонин хэвлэлд бичсэн нийтлэлүүдээс харвал ирэх жил iPhone гар утас үйлдвэрлэж эхэлсэний 10 жилийн ой тохиох учраас түүндээ бэлдээд Apple компани iPhone 7-д чухал ач холбогдол өгсөнгүй юу хэмээн шинжээчид үзэж байна. Учир нь гэвэл программ, үзүүлэлтүүд нь өмнөх iPhone 6-гаас ялгарахгүй байгаа учраас iPhone 7 гэж нэрлэх нь тохиромжгүй гэж үзэх хэсэг байна. Гэхдээ нөгөө талаас харвал iPhone 7 камерны шинэ дэвшилийг бий болгосноороо онцлогтой. Зэрэг хоёр янзаар зураг авах зориулалтай камер нь хүмүүсийн анхаарлыг ихээхэн татаж байна. Мөн усны хамгаалалтыг цогцоор нь шийджээ. Мессенжерт хөдөлгөөнт зураг нэмэн, илүү хөгжилтэй болгожээ.

Харин манай зах зээлд ХЭЗЭЭ, ЯМАР ҮНЭТЭЙ гарах талаар албаны хүмүүсийн хэлж буйгаар одоогоор яг хэзээ, ямар үнэтэй орж ирэх нь тодорхойгүй  байгаа бөгөөд үүрэн телефоны оператууд албан ёсны эрхтэйгээр борлуулахаар төлөвлөж байгаа аж.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36541
0 эможи
keyboard_arrow_up