PORSCHE: Тансаг зэрэглэлийн боловч боломжийн үнэтэй автомашин үйлдвэрлэнэ
Германы автомашин үйлдвэрлэгч “Porsche” компани анхныхаа бүхээгтэй автомашиныг ирэх 2017 оны гуравдугаар сард танилцуулахаар төлөвлөж байгааг ойрын эх сурвалж мэдээллээ. Тансаг зэрэглэлийн “Panamera” автомашины эрэлт буурч байгаатай холбогдуулан тансаг зэрэглэлийн боловч өдөр тутам унаж болох боломжийн үнэтэй автомашиныг үйлдвэрлэж эхэлсэн гэсэн тайлбарыг албаныхан өгөөд байна. Энэхүү автомашин нь АНУ, БНХАУ болон Европын зах зээлд “Mercedes-Benz”-ийн “CLS”-тэй өрсөлдөх төлөвтэй байгаа аж. Хэдий тийм боловч “Porsche” компани “Panamera” загвараа үргэлжлүүлэн гаргахыг онцоллоо. Тодруулбал,энэ сарын сүүлээр “Panamera”-ийн шинэ загвар борлуулалтад гарах юм байна. “Panamera”-ийн шинэ загвар 107 мянган еврогоор үнэлэгдээд байгаа ажээ.