Самсунг Galaxy Note 7-г дэлбэрэхээс хамгаалах програмийн шинэ хувилбар гаргахаар болжээ
2016 оны 9 сарын 14
Өмнөд Солонгосын Самсунг Электроникс корпораци зах зээлд зарагдсан байгаа бүх Galaxy Note 7 утаснууд руугаа програмын шинэ хувилбар тараах болсноо зарлалаа.
Энэ шинэчлэлтийг суулгаснаар Galaxy Note 7 утас нь баттерейны 60 хувиас дээш цэнэглэгдэхээ болих ба ингэж хэт халалт, цаашлаад шатах, дэлбэрэх аюулаас түрдээ холдуулах юм байна.
Уг програмын шинэ хувилбарыг есдүгээр сарын 20-ноос эхлэн Galaxy Note 7 гар утаснуудад автоматаар тарааж эхэлнэ.
Гэхдээ энэ нь солигдоогүй байгаа, шатах, дэлбэрэх аюултай утаснуудад зөвхөн суух гэнэ. Буцаан татах Galaxy Note 7 утаснуудын оронд өгөх шинэ утас энэ сарын 19-нөөс салбаруудаар нь тараагдаж эхлэхээр болжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
36333
0 эможи