Анжелина Жолигийн тоглосон “Maleficent” кино энэ сарын 30-нд нээлтээ хийнэ

2014 оны 5 сарын 28

“Maleficent” нь 1959 онд бүтээгдсэн “Walt Disney”-н “Нойрсож буй гүнж” зохиолд гардаг шулмасын дүр юм. Аврора гүнж биш шулмасыг гол дүр болгосон “Walt Disney” болон жүжигчин Анжелина Жоли нарын хамтарсан уг бүтээл нь зураг авалтаа эхлүүлсэн цагаас  кино сонирхогчдын анхаарлыг татсаар байгаа юм.

Жүжигчин Анжелина Жолигийн тоглосон “Maleficent” киноны шинэхэн трэйлерүүд үзэгчдийн хүртээл болж нууцаасаа бага багаар үзэгчидтэй  хуваалцсаар байгаа юм.Сонирхуулахад, уг кинонд Жоли охин Вивьены хамт тоглосон юм. Түүний охин Аврора гүнжийн бага насны дүрд тоглож байгаа гэнэ.  Жоли охиноо кинондоо тоглуулсан тухайгаа “Брэд бид хоёр хүүхдүүд маань камерийн өмнө бидэнтэй хамт байх нь тэдэнд хөгжилтэй байх болов уу гэж бодсон. Гэхдээ  тэд заавал жүжиглэх албагүй” гэжээ. Нөгөө талаас Жолигийн хурц төрх, улаан нүд, эвэрээс нь хүүхдүүд айж байсан учраас охиныг нь тоглуулсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3632
0 эможи
keyboard_arrow_up