“Iphone 7”-ийг ану-д 649 ам.доллараар, их британид 599 фунт стерлингээр худалдана

2016 оны 9 сарын 09

Энэ сарын 7-нд танилцуулсан “iPhone 7” болон “iPhone 7 Plus” гар утас Их Британийн хэрэглэгчдэд өмнөх хувилбаруудаасаа өндөр үнээр хүрэхээр байна. Их Британи Европын Холбоог орхих шийдвэр гаргасны дараа фунт стерлингийн ханш унасан нь ам.доллараар үнэлэгдсэн бүтээгдэхүүний нэрлэсэн үнийг өсгөжээ. “iPhone 7”, “iPhone 7 Plus” гар утаснууд АНУ-д өмнөх загваруудын адил үнийг уламжлан авч, 649 болон 769 ам.доллараар худалдаанд гарч байгаа юм. Харин эдгээр бүтээгдэхүүн Их Британид 599 болон 719 фунт стерлингээр зарагдах юм байна. Энэ нь 2015 оны есдүгээр сард гарсан “iPhone 6S” болон “iPhone 6S Plus” гар утаснуудын худалдаанд гарсан үнээс 11 болон 16 хувиар өндөр байгаа ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36152
0 эможи
keyboard_arrow_up