iPhone 7 худалдаж авах хоёр шалтгаан
Apple компани лхагва гаригт хоёр чухал сайжруулалт хийсэн дараагийн iPhone утсаа танилцууллаа.
Эдгээр нь цэнэгээ илүү удаан барьдаг болон сайжруулсан камертай гэгдэх загвар. Гэвч ийм хэмжээний өөрчлөлт компанийн хамгийн чухал бүтээгдэхүүний сүүлийн хоёр улирал дараалан эрс буураад байгаа борлуулалтыг аварч чадах болов уу?
iPhone утасны танилцуулах арга хэмжээг 4 минутанд багтаавал
ГОЛ ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТҮҮД:
-
iPhone 7 өмнөх загвараасаа дунджаар 2 цагаар илүү хугацаагаар цэнэгээ барина. Харин iPhone 7 Plus нэг цагаар илүү. Өдөрт хэд хэдэн удаа утсаа цэнэглэх шаардлагатай болдог хэрэглэгчдэд тус болох байх.
-
Хоёр загвар хоёулаа сайжруулсан камертай болжээ. Ялангуяа iPhone 7 Plus–н 12 MP–тэй хос камерийн шийдэл шинжээчдээс хамгийн их магтаал авсан байна.
СӨРӨГ ӨӨРЧЛӨЛТҮҮД:
-
3.5мм-ын чихэвчний оролтыг байхгүй болгосон нь хэрэглэгчдээс хамгийн их гомдол авчээ. Энэ өөрчлөлт нь цэнэг хураагуурын хэмжээг томсгоход болон утсыг усны хамгаалалттай болгоход тус нэмэр болсон гэнэ. iPhone 7 хайрцгандаа уламжлалт утастай чихэвчтэй ирэх бөгөөд 9 ам.долларын үнэтэй адаптер ашиглан цэнэглэгчийн оролтод залган ашиглаж болох юм байна.
-
Утасгүй чихэвч маш амархан хаягдах магадлалтай. Дээр нь хямд биш (159 ам.доллар) тул дахин худалдан авах нь амаргүй шийдвэр байх болов уу.
-
Санах ойн багтаамж 32GB, 126GB, 256GB болсон нь эерэг өөрчлөлт мэт боловч өндөр нягтралтай камераар авсан зургууд илүү их зай эхлэх нь гарцаагүй. Багтаамж өндөртэй хоёр утас байгаа ч дундаж багтаамжтай (64GB) утас байхгүй болсноор iCloud-н орлого буурах, утаснууд илүү үнэтэй болох төлөвтэй. iPhone 7 Plus-ын үнэ 769 ам.доллараас эхэлж байгаа бөгөөд 128GB-тай нь 869, 128GB-тай нь 969 ам.долларын үнэтэй байна.
-
Тас хар өнгөний сонголт 32GB-тай хувилбарт байхгүй. Харин Apple хар өнгөтэй хувилбар зурагдах магадлал өндөр тул утасны гэр авахыг зөвлөсөн байна.