iPhone 7, iPhone 7 Plus, Apple Watch цувралыг танилцууллаа

2016 оны 9 сарын 08

Есдүгээр сарын 8-ны өдрийн 04:00 цагт АНУ-ын Сан Франциско хотноо “Apple” компани шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа. Дэлхий нийтэд  iPhone 7, iPhone 7 Plus болон Apple Watch 2 цувралууд олны дунд хүлээлт үүсгээд байсан юм.

Мэргэжилтнүүдийн таамаглаж байснаар iPhone-7 гар утасны чихэвч утасгүй хийгдсэн бөгөөд lighting технологиор утастайгаа холбогдох аж. Түүнчлэн гар утас үйлдвэрлэгч “Apple” компани дэлхийд алдартай “Super Mario” толгоомын эрхийг Nintendo  компаниас худалдан авсан байна. Ингэснээр уг утасны хэрэглэгчид  “Super Mario” тоглоомыг онцгой эрхтэйгээр тоглох юм. Түүнчлэн iPhone, 7 Plus гар утас 12 мегапискел бүхий хос камертай хийгджээ. Нэг нь илүү өргөн өнцөгтэй линз бол нөгөөх нь мэргэжлийн аппаратад хийгддэг линзтэй бөгөөд камер аль аль нь оптик шийдэлтэй учир хэзээ ч бүрсийх болон сүүдэртэх гэх мэт алдаа гарахгүй гэжээ. Мөн шинээр танилцуулагдсан Apple Watch-ийн хоёр дахь бүтээгдэхүүн усан дотор 50 метрийн гүнд саадгүй ажиллана. Мөн үзүүлэлт, хэлбэр загвар болон шинэ чанга яригч зэрэг шинэчлэлүүдийг хийжээ. Бүтээгдэхүүн 9-р сарын 16-наас эхлэн 369 ам.долларын үнэтэй зарагдаж эхэлнэ. Дээрх шинэ бүтээгдэхүүнүүд бүгд өмнөх загваруудаас хоёр дахин удаан цэнэгээ барих чавдартайгаараа онцлог аж.

Б.ЦОГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36081
0 эможи
keyboard_arrow_up