"Galaxy note 7”-ийг монголд худалдах хугацаа хойшлогдов

2016 оны 9 сарын 06

“MobiCom” корпораци “Galaxy Note 7” гар утсыг албан ёсны эрхтэйгээр энэ даваа гарагаас цөөн тоогоор борлуулж эхлэх байсан ч цэнэг хураагуурын асуудлын улмаас гар утаснуудыг солиулахаар болжээ. Тиймээс “Galaxy Note 7”-ийг худалдаанд гарах өдөр одоогоор тодорхойгүй байна гэж эх сурвалж мэдэгдлээ.

“Samsung Electronics” компанийн шинээр гаргасан гар утасны цэнэг хураагуур дэлбэрсний улмаас бүх гар утсыг эргүүлэн татах шаардлагатай болоод байгаа нь цэнэг хураагуурыг нийлүүлсэн компанийг асуудалд оруулж эхэллээ. “Galaxy Note 7” гар утасны цэнэг хураагуурыг нийлүүлэгч “Samsung SDI” эргүүлэн татах ажиллагаанд ямар оролцоотой байх талаар одоогоор тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа юм байна.

“Samsung Electronics” компани зөвхөн “Samsung SDI”-аар хязгаарлагдахгүй өөр нийлүүлэгчдээс ч цэнэг хураагуур худалдан авсан аж. Тухайлбал БНХАУ-д нийлүүлсэн “Galaxy Note 7” гар утаснуудын цэнэг хураагуурыг Японы “TDK” корпорацийн охин компани, Хонгконгт байрлалтай “Amperex Technology” нийлүүлжээ. Өөрөөр хэлбэл сүүлийн хоёр долоо хоногийн дотор зах зээлд нийлүүлсэн 2.5 сая ширхэг “Galaxy Note 7” гар утасны цэнэг хураагуурын 65 хувийг нь “Samsung SDI”, 35 хувийг нь “Amperex Technology” нийлүүлсэн гэж “Nomura”-ийн шинжээч Крис Чан тооцоолжээ. “Samsung Electronics” бүтээгдэхүүнээ эргүүлэн татах ажилд ойролцоогоор нэг тэрбум ам.доллар зарцуулах төлөвтэй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35992
0 эможи
keyboard_arrow_up