“Mercedes-benz” компани “Robert Bosch”-тай хамтран зогсоол хайх технологийг нэвтрүүлнэ

2016 оны 9 сарын 05

“Mercedes-Benz” компани өөрийн нийлүүлэгч “Robert Bosch” инженерчлэлийн компанитай хамтран шинэ технологи нэвтрүүлэхээр болсон байна. Ирэх жилийн эхээр олон нийтэд танилцуулагдах энэхүү шинэ технологийн ачаар “Mercedes-Benz”-ийн жолооч нар нэг нэгэндээ сул зогсоол олж өгөх юм. Тодруулбал автомашин 55 км цагийн хурдтай явж байхдаа хажуугаар өнгөрөх сул зайг мэдэрч, сүлжээгээр дамжуулан бусад жолооч нарт мэдэгдэнэ. Ингэснээр зогсоол хайн дэмий үрэх цаг зав болон стрессээс ангижрах боломжтой болох юм байна. Түүнчлэн зогсоол хайн явах автомашинуудын ачааллаас хотыг чөлөөлөх сайн талтай гэдгийг компаниуд хамтарсан мэдэгдэлдээ онцолжээ. Туршилтын хөтөлбөрийн эхний шат нь зогсоол олох магадлалыг бусадтайгаа хуваалцах бол хоёрдугаар шатандаа зогсоолын байршлын нарийн тогтоож дижитал газрын зураг гаргах юм байна. Одоогоор “BMW” болон “Siemens” компаниуд үүнтэй ижил төстэй зогсоол хайх үйлчилгээг нэвтрүүлээд байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35961
0 эможи
keyboard_arrow_up