"Galaxy note 7" ухаалаг гар утсыг зах зээлээс эргүүлэн татаж магадгүй

2016 оны 9 сарын 02

"Samsung Electronics"-ийн "Galaxy Note 7" загварын ухаалаг утасны баттерей нь гал гаргах эрсдэлтэй тул энэ загварын бүх утсыг зах зээлээс эргүүлэн татаж магадгүй байгаа талаар БНСУ-ын "Yonhaр" агентлаг мэдээллээ. Харин "Samsung"-ийн удирдлага гар утасны доголдлын талаар судалж байгаа, удахгүй мэдэгдэл хийнэ гэжээ. Өнгөрсөн наймдугаар сард анх танилцуулсан "Galaxy Note 7" ухаалаг утас нь гар утас хэрэглэгчдийн дунд өндөр үнэлгээ авч, их борлуулалттай байх төлөвтэй байсан. Гэвч баттерейтай холбоотой асуудал гарсан нь ухаалаг утасны салбарт тэргүүлэгч компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж магадгүй байна. Түүнчлэн гол өрсөлдөгч "Apple" компани шинэ загварын "iPhone 7" утсаа энэ долоо хоногт танилцуулах гэж байхтай давхцаж энэ үйл явдал болсон нь олны анхаарлыг татаж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35904
0 эможи
keyboard_arrow_up