Apple: 7-нд уулзацгаая

2016 оны 9 сарын 02

Apple жил бүрийн намрын танилцуулгаар шинэ загваруудаа дэлгэн харуулдаг уламжлалтай. Тэдний "7-нд уулзацгаая" (See you on the 7th) гэсэн зар дэлхийн сая сая хэрэглэгчдэд “iPhone 7 гар утсыг танилцуулах байх” гэсэн таамгийг өөрийн эрхгүй төрүүлж байгаа талаар MarketWatch бичжээ.


iPhone 7

Есдүгээр сарын 7-ныг хүлээсэн энэ өдрүүдэд iPhone 7 гар утасны талаарх таамаг олон нийтийн сүлжээнд ид хүчээ авч байна. Тэнд бичиж буйгаар шинэ смартфон гадаад төрх, дэлгэцийн шийдлийн хувьд өмнөхийн адил хэвээр үлдэх гэнэ. Мөн дэлгэц нь 4,7 болон 5,5 инчийнх байх болов уу гэж таамаглажээ. Гол өөрчлөлт нь хүчин чадал, санах ойн хувьд өмнөх загваруудаас эрс сайжрах бололтой.

Хэрэв Apple шинэ төхөөрөмжөө есдүгээр сарын 7-нд танилцуулбал, түүний анхны захиалгыг 9-нөөс авч эхэлнэ. Харин дэлгүүрийн лангуунд есдүгээр 23-наас худалдаанд гаргах тухай зарим эх сурвалж мэдээлжээ.

Apple Watch 2

Смарт-цаг Apple Watch шинэчлэгдэнэ гэсэн хүлээлт олон хүнд байгаа. Одоо бол уг цаг бүрэн ажиллахдаа смартфонтай эвсэж байгаа. Баттай бус яриагаар шинэ загвар нь LTE модульгүй бөгөөд интернэттэй холбогдохдоо iPhone-оос хамааралтай хэвээр байх бололтой.  

LTE-ээс татгалзсан гол шалтгаан нь цэнэгт зайн эзэлхүүний хэмжээ гэж Apple Watch-ын талаар олон нийт таамаглаж байна. Эзэлхүүн сайтай шинэ зай бүтээснээр энэ асуудлыг шийдэж болно гэж тус компани үзэж байгаа ажээ.

MacBook Pro

Дахин нэг хүлээлт... Есдүгээр сарын 7-нд шинэчлэгдсэн MacBook Pro нөүтбүүкийг танилцуулж магадгүй. Лэптоп улам нимгэрнэ гэсэн таамаг байна.

5K-дисплей

Apple компани өнгөрсөн зуны эхээр Thunderbolt Display мониторын худалдаагаа зогсоосон юм. Тэгвэл одоо яригдаж буй баттай бус мэдээллээр тус компани цоо шинэ 5K шийдэл бүхий мониторыг LG Electronics корпорацитай хамтран бүтээсэн гэнэ.

Гэхдээ энэ бүхэн таамаг гэдгийг ойлгоорой. Тиймээс есдүгээр сарын 7-нд Apple-тай хийх болзоо л бүх нууцыг задлах болж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35890
0 эможи
keyboard_arrow_up