“WhatsApp”-аас ашиг олох боломж бүрдлээ
2016 оны 8 сарын 29
“Facebook” компани “WhatsApp” аппликейшнээс ашиг олох нөхцөлийг бүрдүүлж, бизнес эрхлэгчдэд таатай боломжийг санал болгож эхэлсэн байна. Бизнес эрхлэгчид тус аппликейшнээр дамжуулж нэг тэрбум хэрэглэгчид зар сурталчилгаагаа хүргэх боломжтой боллоо. Мөн “WhatsApp” уулзалтын хуваарь сануулах, борлуулалтын стратеги танилцуулах зэрэг цэсийг нэмэлтээр багтаахаар болжээ. Энэхүү аппликейшнийг “Facebook” компани 2014 онд худалдан авснаас хойш хөрөнгө оруулагчид “Whatsapp”-ийн ашигт ажиллагаанд нэлээд анхаарал хандуулах болсон юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
35755
0 эможи