2017 оны “Range Rover” 132 мянга 800 фунт стерлингийн үнэтэй
Энэтхэгийн автомашин үйлдвэрлэгч “Tata Motors” компанийн "Jaguar Land Rover" салбар 2017 оны “Range Rover” загвараа танилцууллаа. Шинэ загвар нь одоогийн “SVAutobiography” загвартай
Range Rover SVAutobiography. Зургийг: telegraph.co.uk
адил хагас автомат технологиор хийгдсэнээс гадна хөдөлгүүрийн хүч болон хиймэл дагуулын навигацийн ажиллагаа нь сайжирчээ. Мөн автомат тормозны систем, хурд хязгаарлагч, орон зайн мэдрэгч гээд олон төрлийн онцлогтой аж. Шинэ загвар нь 2016 оны загвараас 17 мянган фунт стерлингээр хямд буюу 132 мянга 800 фунт стерлингээр худалдаалагдах юм байна. Тансаг зэрэглэлийн энэхүү автомашин нь очир эрдэнэ шигтгэсэн арьсан суудалтай, 19 төрлийн өнгөний сонголттойгоор энэ намар худалдаанд гарахаар товлогджээ.