“Apple” ирэх сард шинэ дүрс буюу эможи гаргана

2016 оны 8 сарын 05

“Apple” компани хүндийн өргөлтийн тамирчин, уулын дугуйчин, барилгын ажилтан, хувийн мөрдөн байцаагч гэх мэт сэтгэл хөдлөл илэрхийлэх 100 гаруй дүрс буюу эможи, шинэчилсэн тэмдэгтийг өөрийн системдээ нэмж оруулахаар болжээ.

Эдгээр шинэ дүрс, тэмдэгтүүд нь бүгд эмэгтэй хүнээр дүрслэгдсэн байх бөгөөд зарим дүрсний эрэгтэй хувилбарууд нь “Apple”-ын цуглуулганд аль хэдийн орсон ажээ.

Үүний зэрэгцээ гэр бүлийн байдлыг илэрхийлсэн дүрснүүд, тухайлбал өрх толгойлсон эцэг эхийн дүрсийг нэмж оруулах болсон байна.

Мөн ямар нэг үг бичихэд цаанаас нь автоматаар дүрс санал болгох үйлдлийг нэмж суулгахаар ажиллаж байна гэж тус компани мэдэгдэв.

Дээр дурдсан шинэ дүрс, тэмдэгт, үйлдлийн систем зэрэг нь ирэх сард бэлэн болох бөгөөд “iPhone 7” гар утасны хамт хэрэглэгчдэд хүрэх ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35138
0 эможи
keyboard_arrow_up