АНУ-д Prius-ийн борлуулалт буурчээ

2016 оны 8 сарын 05

Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” компани зургадугаар сарын 30-аар эцэслэсэн 2017 оны санхүүгийн I улиралд 511 мянган автомашин борлуулж, 6.59 их наяд иенийн орлоготой ажилласан байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 5.7 хувиар буурсан байгаа юм. Цэвэр ашиг ч мөн тайлант хугацаанд 520 тэрбум иен болж жилийн дүнгээр 90 гаруй тэрбумаар буурсан байна. “Toyota Motor”-ийн удирдлагууд зардлаа танаж, хэрэглэгчдийн эрэлтийг дэмжих маркетингийн олон арга хэрэгслийг ашигласан хэдий ч АНУ дахь эрэлт буурч, иенийн ханш чангарсан зэрэг нь санхүүгийн ерөнхий үзүүлэлтээс хойш татсан аж. Тодруулбал 3-6 дугаар сард иенийн ханш жилийн өмнөх үетэй харьцуулахад 11 хувиар чангараад байна. Тиймээс тус компани 2017 оны санхүүгийн жилийн ашгийн төлвийг 1.45 их наяд иен болгон бууруулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35112
0 эможи
keyboard_arrow_up