“Apple TV”-ийг iPhone”утсаараа удирдана
“Apple” компани дуут удирдлагын “Siri” үйлчилгээг ашиглан “iPhone”-оор дамжуулан “Apple TV”-ийг удирдах аппликейшн гаргалаа. Уг аппликейшнийг ашиглан хэрэглэгчид “Apple TV”-ийн сэт-топ боксын цэс рүү орж, тоглоом тоглох боломжтой болж байгаа юм. Гэхдээ өнгөрсөн есдүгээр сард танилцуулж, 10 дугаар сараас худалдаанд гарсан хамгийн сүүлийн сэт-топ бокстой л хослон ажиллах аж. Тоглоом тоглох болон “Siri” тохиргоогүй байсан энэхүү аппликейшний өмнөх хувилбарыг “iPhone” болон “iPad” төхөөрөмжийн аль алинаар нь ашиглах боломжтой ч энэхүү апп-ийг зөвхөн “iPhone” гар утсанд зориулан бүтээжээ. Зөвхөн ухаалаг гар утасны хэрэглээг дэмжээд зогсохгүй “Apple TV”-ийн 79 ам.долларын үнэтэй удирдлагыг үнэгүй аппликейшнаар бүрэн орлуулах боломжтой болж байна. “Apple” компани зургадугаар сард зохион байгуулсан хурлынхаа үеэр “Apple TV”-д зориулсан шинэ програм хангамж гаргана гэж мэдэгдэж байсан. Үүнтэй зэрэгцээд энэ намар хөдөлгөөнт төхөөрөмжийн шинэ хувилбар худалдаанд гарах хүлээлттэй байгаа юм.