“Xbox One”-ийн үнийг 2 дахин бууруулж 249 ам.доллар болголоо
“Microsoft” корпораци видео тоглоомын консолын зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд “Xbox One”-ийн үнийг 249 ам.доллар болгон буурууллаа. Энэ нь сүүлийн хоёр сар хүрэхгүй хугацаанд консолын үнэ гурав дахь удаагаа буурсан үзүүлэлт болж байгаа юм. Ингэснээр зах зээлд гарсан анхны үнээс бараг хоёр дахин буурсан үзүүлэлт болж байна. Түүнчлэн “Best Buy”, “Amazon.com” зэрэг онлайн худалдааны сайтуудаар дамжуулан “Xbox One”-ийг 249 ам.доллараар худалдан авбал “Gears of War”, “Rise of the Tomb Raider” зэрэг нийт таван тоглоом үнэ төлбөргүй дагалдах юм. “Microsoft” корпораци энэ оны наймдугаар сарын хоёрны өдөр консолын 40 хувь жижигрүүлсэн хувилбар болох “Xbox One S”-ийг худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Энэхүү консолыг худалдаанд гарахаас урьтаж нөөцөө барагдуулахын тулд үнээ бууруулж байна гэж ажиглагчид үзэж байгаа юм. “Xbox” консолын гол өрсөлдөгч “PlayStation 4” зах зээлд худалдаанд гарахдаа 100 ам.доллараар хямд байжээ. “Sony” корпораци зах зээлд нийт 40 сая ширхэг “PlayStation 4” консол худалдсан бол "Microsoft” нэгдүгээр сард 19 сая ширхэг “Xbox One”-ийг борлуулсан гэж мэдэгдсэн байна.