“Nokia” компани утасны зах зээлд хямдхан, ухаалаг гар утас гаргана
							 2014 оны 3 сарын 11						
						
					
“Nokia” компанийн гар утасны нэгжийг “Microsoft” корпораци 7.4 тэрбум ам.доллараар худалдан авахаар болоод байгаа билээ. Үүний зэрэгцээ “Nokia” компани “Google”-ийн “Android” үйлдлийн систем бүхий хямд үнэтэй ухаалаг гар утас танилцуулахаар болжээ.
Тус компани Энэтхэг болон БНХАУ зэрэг хөгжиж буй зах зээлд зориулж байгаа энэхүү гар утсаа энэ сарын 24-нд Барселонд болох “Mobile World Congress”-ийн үеэр танилцуулахаар болсон байна. Хэдийгээр энэхүү гар утас нь “Android” үйлдлийн системтэй боловч, “Google”-ийн “Play Store” бус “Nokia”-ийн аппликейшны сангаас аппликейшнүүдээ татах ажээ.
 
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								 
								 
								 
								 
								 
								 
							
								 
								 
								 
								348
								
								
							0 эможи
						
 Өнөөдөр
 Өнөөдөр