“Apple” ухаалаг гар утасны салбарт хувьсал эхлүүлэхээ мэдэгдэв

2016 оны 6 сарын 15

Энэ сарын 13-ны өдөр “Apple” корпораци АНУ-ын Сан Франциско хотноо ухаалаг гар утасны салбарт цоо шинэ хувьсал эхлүүлэхээ мэдэгдэж, хөгжүүлэлтэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулж, шинэ технологи, үйлчилгээгээ танилцуулсан байна. Тодруулбал, ухаалаг гар утасны салбарт тэргүүлэгч “Apple” корпораци хиймэл оюун ухаан бүхий “I Phone” rap утас бүтээх ажээ. Өөрөөр хэлбэл, хүний хэлсэн өгүүлбэрийг ойлгож, мессэж болгон илгээх чадвартай хиймэл оюун ухаан бүхий технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэхээр болжээ.

Мөн тус технологи нь эртнээс сурдлагдсан бөгөөд хүний хэлснийг ойлгож, хариу мессэж автоматаар илгээхээс гадна камераар авсан хүн болон байгалийн юмсын зургийг ангилан, автоматаар цомог үүсгэн хадгалахаас гадна бичлэгт засвар хийх чадвартай юм байна. “Ap­ple” компани хэрэглэгчдээ татах, борлуулалтаа нэмэх зорилготойгоор хиймэл оюун ухаан бүхий технологи нэвтрүүлсэн шинэ программ хангамжаа ирэх намраас эхлэн худалдаанд гаргахаар төлөвлөжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34508
0 эможи
keyboard_arrow_up