“Samsung Electronics”-ийн утасгүй чихэвч 199.99 ам.долларын үнэтэй

2016 оны 6 сарын 07

Утасгүй чихэвч технологийн салбарт эргэн ирж байна. Тухайлбал “Samsung Electronics” компани өнгөрсөн долоо хоногт “Gear IconX” нэртэй утасгүй чихэвчээ танилцууллаа. “Gear IconX” чихэвч нь 199.99 ам.долларын үнэтэй бөгөөд хоёр удаа бүрэн цэнэглэх хүчин чадалтай цэнэг хураагуур бүхий гэртэйгээр худалдаанд гарч байна. Мөн уг чихэвч нь ухаалаг гар утастай холбогдон, нэг удаагийн цэнэглэлтээр нэг цаг 30 минутын турш хөгжим тоглуулах чадалтай ажээ. Түүнчлэн чихэвчийн дөрвөн гигабайт бүхий санах ойд сануулсан дууг тоглуулж байвал цэнэгээ гурван цаг гучин минут барих юм байна. Мөн “Android” үйлдлийн системийн 4.4 болон түүнээс хойших хувилбарын гар утастай холбогдон ажиллана. Харин санах ой буюу “RAM”-ийн чадамж нь хамгийн багадаа 1.5 гигабайт байх бөгөөд өөрөөр хэлбэл iOS үйлдлийн системтэй буюу “iPhone”, “iPad”-тай холбогдож ажиллахгүй юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34377
0 эможи
keyboard_arrow_up