Швейцарьт дэлхийн хамгийн урт туннель ашиглалтад орлоо
Швейцарь улсад дэлхийн хамгийн урт, хамгийн гүн туннель албан ёсоор ашиглалтад орлоо. Энэхүү нүсэр том байгууламжийг барихад 17 жилийн хугацаа зарцуулсан хэмээн BBC агентлаг мэдээллээ. “Готард” туннель нь 57 км үргэлжлэх хос хоёр хонгилоос бүрдэх ба европ тивийн өмнөд болон хойд хэсгийг Швейцарийн Альпийн нурууны доогуур холбох хурдны төмөр замын шугам юм. Уг төмөр зам нь европын ачаа тээврийн салбарт хувьсгал хийнэ хэмээн швейцарьчууд үзэж байгаа аж. Өмнө нь хоёр европын хооронд жилд нэг сая удаа ачааны машинаар бараа тээвэрлэдэг байсан бол ийнхүү төмөр замаар тээвэр хийх болсноор маш их зүйл өөрчлөгдөнө гэжээ. Готтард туннелээс өмнө дэлхийн хамгийн урт гэгдэж байсан Японы Сейкан туннель хамгийн уртад тооцогдож байсан бол Готтард туннель нь 3.1 км-ээр урт бүтээн байгуулалт болсон байна.