“Philips” компани 4K технологи бүхий зурагтын үнийг бууруулна

2016 оны 5 сарын 31

Зах зээлд худалдаалагдаж буй ердийн Full HD-ээс дөрөв дахин өндөр нягтаршилтай, 4K UHD /Ultra High Definition/ технологи бүхий зурагтын үнэ буурч магадгүй байна. Цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгч “Philips” компани энэ зунаас 43, 49, 55 болон 65 инчийн, “Full HD” телевизороос дөрөв дахин илүү нягтаршилтай дүрс гаргадаг зурагтыг хямд үнээр худалдаанд гаргана гэж мэдэгдсэн юм. Зурагтын үнэ хэмжээнээсээ хамаарч харилцан адилгүй байх аж. Тухайлбал хамгийн жижиг буюу 43 инчийн хэмжээтэй “4K” зурагт 650 ам.долларын үнээр худалдаанд гарах юм байна. Одоогийн байдлаар “Philips” компани 55 болон 49 инчийн зурагтынхаа танилцуулгыг веб сайтдаа байршуулжээ. Эдгээр зурагт нь “4K”-аас гадна “HDR” мета өгөгдөл унших чадамжтай ажээ. Түүнчлэн “Google” компанийн “Google Cast” үйлчилгээтэй хосолж ажиллах юм байна. Үүнээс өмнө “Polaroid” компани “Google Cast”-ийг ашигласан, хямд үнэтэй зурагт танилцуулж байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34096
0 эможи
keyboard_arrow_up