Facebook, Microsoft хоёр Атлантын далайн ёроолоор интернэтийн кабель татна

2016 оны 5 сарын 27

Америкийн Facebook болон Microsoft гэсэн хоёр компани Атлантын далайн ёроолоор 6,6 мянган км урт интернэтийн кабель татахаар төлөвлөж байгаа тухай телевизийн СNN суваг мэдээлжээ.

Одоо ашиглаж буй кабелиудаас илүү хүчин чадалтай уг кабелийг АНУ-ын Виржиния муж улсын эргээс Испанийн эрэг хүртэл тавьснаар секундэд 160 терабайтын багтаамжтай мэдээллийг дамжуулах боломжтой болох аж.

Кабель тавих ажил энэ оны 8 дугаар сард эхэлж, нэг жилийн дараа дуусах бөгөөд уг ажилд туслан гүйцэтгэгчээр Испанийн харилцаа холбооны "Telefonica" компани оролцохоор болжээ.

Дашрамд дурдахад, Испани бол 1 тэрбум орчим интернэт хэрэглэгчтэй Ази болон Африк тивүүд рүү гарах интернэтийн гарц юм.

Америкийн хоёр аварга том компани анх удаагаа дэд бүтцийн нүсэр төслийг бусадтай хамтран хэрэгжүүлж байгаа хэрэг биш юм. Тухайлбал, Facebook компани Google-тэй хамтран агаарын бөмбөлөг, нисгэгчгүй аппарат ашиглан хүрч очиход хэцүү газруудад интернэтийн сүлжээ бий болгох туршилтыг хийж байна. Түүнээс гадна, Microsoft компани усан сангийн ёроолоор болон газар доогуур шилэн кабель тавих төслүүдэд нэлээд их хөрөнгө оруулж байжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33916
0 эможи
keyboard_arrow_up