"Nissan"-ийн “Qashqai”-аас хууль бус төхөөрөмж илрүүлжээ
![](https://websites.mn/arslan/assets/images/20160518/images.jpg)
БНСУ-ын хууль сахиулагчид “Nissan”-ийн Их Британид үйлдвэрлэсэн загваруудаас нүүрстөрөгч ялгаруулалтын хэмжээг бууруулах хууль бус төхөөрөмж илрүүлсэн байна. БНСУ-ын Байгаль орчны яам "Nissan-ийн спорт загварын, дизель хөдөлгүүрт “Qashqai” автомашинаас “Volkswagen”-ийн төхөөрөмжтэй төстэй хууль бус хэрэгсэл илрүүлсэн” гэж мэдэгджээ. Эдгээр төхөөрөмж нь туршилтын үед нүүрстөрөгч ялгаруулалтыг бууруулах горимд шилжиж, энгийн жолоодлогын үед хязгаарлалтыг унтраадаг байна. Үүнтэй холбоотойгоор БНСУ-ын эрх баригчид “Nissan”-д 330 сая вонын торгууль ногдуулж, 800 гаруй автомашиныг зах зээлээс эргүүлэн татаж, дахин засварлах шаардлага тавьсан юм. Харин “Nissan”-ийн удирдлага хуурамч мэдээлэл танилцуулдаггүй гэх байр суурь баримталдаг, "Европын Холбоо болон БНСУ-ын хуулийн дагуу автомашиныг туршиж, худалдаалах зөвшөөрөл авсан" гэж мэдэгдсэн байна.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)