iPhone 7 ба iPhone 7 Plus-ийн ялгаа

2016 оны 5 сарын 13

Шинэ бүтээгдэхүүний мэдээллийг түрүүлж олж авч чаддагаараа алдартай OnLeaks блог iPhone 7-гийн техникийн зургийг Catcher Techology компаниас олж авснаа өчигдөр нийтэлжээ.

Зураг дээр iPhone 7 болон iPhone 7 Plus загваруудын бүтцийг харуулсан байгаа юм.

iPhone 7-гийн зураг:

iPhone 7 Plus-ийн зураг
Алдагдсан зурагнаас дүгнэвэл:
  • 7 Plus буюу том загвар нь зөвхөн хос камертай байх бөгөөд жижиг загвар нь дан камертай байна
  • Гэхдээ жижиг загварынх нь камерын линз одоогийн iPhone 6, 6s загваруудынхаас том харагдаж байна
  • Том загварт нь Smart Connector-ийн порт харагдаж байна. Түүгээр мэдээлэл солилцох болон тэжээл холбох давхар үүрэгтэй. Ийм портыг өнөөдөр iPad Pro-д гар залгахад ашиглаж байгаа.
  • Харин жижиг загварт нь ийм порт байхгүй байна
  • Хоёр загварт хоёуланд нь уламжлалт чихэвчний оролт байхгүй болсон байгаа нь чихэвч цаашдаа зөвхөн утасгүй холболттой, эсвэл Lightning портоор холбогддог болно гэсэн таамаглалыг баталж байна.
  • Овор хэмжээний хувьд iPhone 6 болон iPhone 6s загваруудтай тус тус ижил хэмжээтэй байхаар байна.

OnLeaks блогийг ажиллуулдаг Стив Хеммерстоффер нь хамгийн найдвартай мэдээлэл цуглуулагчид тооцогддог бөгөөд урьд нь iPad Pro-г гарахаас  өмнө зургийг нь олж харуулж байжээ.

iPhone 7 болон iPhone 7 Plus загварууд ирэх есдүгээр сард танилцуулагдах юм.

 

Эх сурвалж: Techinsider

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33198
0 эможи
keyboard_arrow_up