Дроны зах зээл 6000 хувиар тэлнэ
Ойрын 10 жилийн хугацаанд дроны зах зээл 6000 хувиар тэлнэ гэсэн тооцооллыг “Pricewaterhouse Coopers”-ээс гаргасан байна. Одоогийн байдлаар хоёр тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа энэхүү зах зээл 2020 он гэхэд 127 тэрбум ам.доллар болно гэж дүгнэжээ. Өөрөө удирдлагатай нисдэг төхөөрөмжийн технологийн өртөг хурдацтайгаар бууж, өдөр тутамд ашиглах боломжтой аппликейшнууд илүү хямд болж байна гэж тус байгууллагын шинжээч тайлбарласан байна. Технологийн дэвшлийн ачаар дроныг гурван хэмжээст газрын зургийг нарийвчлан бүтээх зэрэгт ашиглах боломж нээгдэж байгаа юм. Зам тээврийн салбарт дроныг харилцаа холбооны үйлчилгээнд ашиглах боломж байгаа бөгөөд Швейцарьт үүнийг аль хэдийн туршаад байгаа ажээ. Түүнчлэн кино урлагийн салбарт тусгай эффект оруулах маягаар ашиглаж байна. Мөн Польш улс дроныг арилжааны зориулалтаар хэрхэн ашиглахыг зааварчилсан хуулийг баталсан анхны улс болжээ.