"28 цаг" таны амьдралын эцсийн мөч хүртэл хэдэн өдөр байгааг харуулна
2016 оны 5 сарын 09
Таны амьдралын эцсийн мөч хүртэл хэдэн өдөр байгааг харуулах цаг ширээний тань хажууд байвал хүмүүс илүү үр бүтээлтэй ажиллана гэж үзсэн нэг компани энэхүү үзүүлэлтийг харуулдаг цагийг танилцуулсан байна. Хүн дунджаар 28 мянган өдөр буюу 76 насална гэж үзвэл "Seize the Day" компанийн "28" гэх цаг 28 мянгаас доош тоолох юм байна. Хэрэв 25 настай бол цаг 19 мянган өдрөөс, 45 настай бол 12 мянгаас эхэлнэ гэсэн үг юм. Уг цагийг хийхийн тулд тус компани “IndieGoGo” сайтаар дамжуулан олон нийтээс санхүүжилт татаж байгаа ажээ. 10 мянган ам.доллар татан төвлөрүүлэх зорилттой байгаагаас тавдугаар сарын 9-ний байдлаар 979 ам.доллар босгожээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
32933
0 эможи