“УАЗ 469” автомашин шинэчлэгдэж “УАЗ-Патриот” боллоо
2016 оны 5 сарын 06
ОХУ-д үйлдвэрлэдэг УАЗ 469 машиныг Монголд мэдэхгүй хүн үгүй биз ээ. Унаж үзээгүй хүн байхгүй гэхэд болно. Одоо бол орон нутгийн замд хамгийн тохиромжтой унаа гэдгээр нь аймаг, сумдын хурган дарга нарын хөл залгуулдаг гол унаа болсон.
Тэгвэл ОХУ хуучны машинуудаа шинэчилж байгаа бөгөөд өнгөрөгч наймдугаар сард УАЗ 469 машины шинэчилсэн хувилбарыг дэлхий нийтэд танилцуулсан байна. Орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийлүүлж, өнгө үзэмж сайтай үйлдвэрлэгдсэн эл УАЗ-ын шинэчилсэн хувилбар “УАЗ-Патриот” нэртэй болжээ.
Ийнхүү УАЗ 469 машин 14 жилийн дараа орчин үеийн хувилбарт шилжлээ.
Шинэчилсэн «УАЗ-Патриот» автомашинтай танилцана уу.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
32784
0 эможи