Фэйсбүүк камертай болно
2016 оны 5 сарын 02
Фэйсбүүкийн хэрэглэгчдийн дийлэнх нь хэрэгтэй хэрэггүй, заримдаа бодит байдалд огт нийцэхгүй зураг, материал нийлүүлдэг. Харин олон нийтийн сүлжээ удахгүй камерын аппликейшн гаргахаар энэ бүхэн өөрчлөгдөнө гэж найдаж байна.
Камерын аппликейшныг хөгжүүлэх алхам эхний шатандаа яваа бөгөөд видео бичлэг шууд дамжуулахаар төлөвлөж байгаа сурагтай.
Камерын аппликейшн хөгжүүлэх санаа нь нийгмийн сүлжээгээр байнга ордог хэрнээ идэвхигүй хэрэглэгчдийн тоо улам нэмэгдэж буйтай холбоотой гэнэ.
Технологийн вэб сайт “The Information”-аас явуулсан судалгаа 2015 онд цахим сүлжээгээр зураг, материал тараасан хэрэглэгчдийн тоо өмнөх оныхоос 21 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
32536
0 эможи