“Amazon.com” борлуулалтаа тогтвортой нэмэгдүүлснээр ашигтай ажиллаж байна

2016 оны 4 сарын 29

“Amazon.com”-ийн I улирлын ашиг 28 хувиар өсч, 29 тэрбум ам.долларт хүрснээр нэг цаг доторх хүргэлт, “Echo” ухаалаг туслах зэрэг үйлчилгээнд хөрөнгө оруулахын зэрэгцээ тогтмол ашигтай ажиллаж чадна гэдгээ батлан харууллаа. “Amazon”-ийн удирдлага хүргэлтийг хурдасгах зорилгоор АНУ дахь агуулахын сүлжээгээ өргөтгөх, онлайн видео, хөгжмийн үйлчилгээний сонголтоо нэмэгдүүлэхээс гадна үүлэн тооцооллын нэгжийн өсөлтөө дэмжих шинэ дата төв байгуулахад нэмэлт хөрөнгө оруулсаар байгаа юм. "Үйл ажиллагааны зардал улирал тутамд нэмэгдэж байгаа ч борлуулалтаа тогтвортой нэмэгдүүлснээр ашигтай ажиллаж байна" гэж тус компанийн Гүйцэтгэх захирал мэдэгдсэн байна. I улиралд “Амаzon”-ийн хурдацтай тэлж байгаа үүлэн тооцооллын бизнесийн орлого 64 хувиар өсч, 2.57 тэрбум ам.доллар хүрсэн байна. Мөн АНУ дахь жилийн 99 ам.долларын хураамж төлдөг давуу эрхт гишүүдийн тоо өмнөх оноос 35 хувиар өсч, 54 сая ам.доллар давснаар орлого нь өсөхөд түлхэц болсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32406
0 эможи
keyboard_arrow_up