Автомат жолоодлоготой автомашиныг турших шинэ стандарт хэрэгтэй

2016 оны 4 сарын 28

Автомат жолоодлоготой автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахын өмнө жолооч, машины аль аль нь тодорхой шалгалтад тэнцэх ёстой гэж Европын судалгааны байгууллага үзэж байна. Европын тээврийн аюулгүй байдлын зөвлөлөөс санал болгосон шинэ шалгуур нь Их Британид одоо мөрдөгдөж байгаа жолооны шалгалтаас өөр байх аж. Тодруулбал жолоочийг автомашинаа өөрөө жолоодох, жолоодлогыг автомат горимд шилжүүлэх үйлдэл, шинэ технологиос үүдэж болох эрсдэл, гэнэтийн тохиолдолд авах арга хэмжээнд сургах шаардлагатай гэж үзжээ. Мөн автомат жолоодлоготой автомашиныг турших шинэ стандарт хэрэгтэй гэдгийг дурдсан байна. Үүгээр зогсохгүй автомат жолоодлоготой автомашинууд хоорондоо мөргөлдөж осол гаргавал авах арга хэмжээ, хуулийн зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай гэж дүгнэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32372
0 эможи
keyboard_arrow_up