“Ford Motor” хос хөдөлгүүрт автомашинуудынхаа шатахуун зарцуулалтын үнэлгээг бууруулж эхэллээ

2016 оны 4 сарын 25

Томоохон автомашин үйлдвэрлэгчдийн хууль зөрчсөн үйлдэл удаа дараалан илэрснээр тухайн салбарын хяналт чангарч, БНХАУ-д хамгийн чанга журам мөрдөгдөж эхлэх төлөвтэй байна гэж “Ford Motor”-ийн удирдлага мэдэгдлээ. “Volkswagen”, “Mitsubishi Motors” зэрэг компанийн зөрчил илэрч, олон сая автомашин эзэмшигчдийн хохирлыг барагдуулах шаардлагатай болсноор хууль хяналтын байгууллагууд шалгалтаа чангатгасан юм. “Ford Motor” компани ч бас хэд хэдэн хос хөдөлгүүрт автомашиныхаа шатахуун зарцуулалтын үнэлгээг бууруулахад хүрсэн байна. Тухайлбал өнгөрсөн баасан гарагт “Volkswagen” компани 11 сая автомашины хөдөлгүүрийн засвар, нөхөн олговрын зардлыг хоёр дахин нэмэгдүүлж, 16.2 тэрбум евро болгожээ. БНХАУ-ын эрх баригчид автомашины нүүрстөрөгч ялгаруулалтад хатуу хяналт тавих болсон бөгөөд одоогоор цахилгаан хөдөлгүүртэй автомашинуудад татаас олгохоос гадна 1.6 литрээс жижиг хөдөлгүүрийн багтаамжтай автомашинд татварын хөнгөлөлт тооцож байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32192
0 эможи
keyboard_arrow_up