Энэтхэгт анхны усан доорхи хурдны галт тэрэг явж эхэллээ
2016 оны 4 сарын 22
Энэтхэгт анхны усан доорхи хурдны галт тэрэг явж эхэллээ
529 2016/04/22 1
Энэтхэгийн Төмөр замын яам нийтийн тээврийн салбарт хийх шинэчлэлийн хүрээнд усан доорх хурдны галт тэрэгний төсөл хэрэгжүүлж эхэллээ. Хурдны галт тэрэг Мумбай-Ахмадабад хотын хооронд дахь 508 км замыг хоёр цагт туулах бөгөөд далайн доогуурх аялал 21 км үргэлжлэх юм байна.
Энэхүү том төслийн ажилд нийт 14 тэрбум ам.долларыг төсөвлөсөн бөгөөд Японы Засгийн газраас 81 хувийг зээлсэн гэж "Indiatimes" мэдээлжээ. Уг зээлд болзошгүй үнийн өсөлт болон импортын татвар зэрэг багтсан байна.
Эх сурвалж: Eagle.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
32072
0 эможи