“Toyota Motor” корпораци автомашин үйлдвэрлэхээ түр зогсооно

2016 оны 4 сарын 18

Автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” корпораци Кюшү аралд болсон хүчтэй цуврал газар хөдлөлтийн дараа үйлдвэрээ түр хугацаанд хаахаар болсон талаараа мэдэгджээ. Кюшү аралд хүчтэй газар хөдөлсний дараа үйлдвэрт эд ангиуд дутагдах болсон тул энэ сарын 18-наас 23-ны хооронд автомашин угсрах үйлдвэрүүдийн үйл ажилллагааг түр зогсоох шийдвэр гаргасан гэжээ.

Тус компанийн Мотомати, Такаока болон Цуцуми үйлдвэр, Аити мужийн Тойота хотын үйлдвэр, мөн Аити мужийн Аити хотын Тахара үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоохоор болсон бөгөөд эдгээр үйлдвэрийг түр зогсоосноор тус компанийн үйлдвэрлэх автомашины тоо 50 мянгаар буурах аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31786
0 эможи
keyboard_arrow_up