“Alibaba” групп хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдаатай тэмцдэг байгууллагын гишүүн боллоо

2016 оны 4 сарын 15

“Alibaba” групп олон улсын хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдаатай тэмцдэг дэлхийн хамгийн том ашгийн бус байгууллагад гишүүнээр элссэн анхны интернет худалдааны компани боллоо. Ийнхүү “International AntiCounterfeiting Coalition”-д нэгдсэнээр брэндийн хямд хуулбарын зах гэсэн таагүй нэрнээс ангижрах зорилготой байна гэж ажиглагчид дүгнэсэн байна. “Alibaba” БНХАУ-ын 400 сая гаруй онлайн худалдан авагчдад бүтээгдэхүүн хүргэдэг бөгөөд тус компанийн үндэслэгч Жак Ма хуурамч бүтээгдэхүүнийг зах зээлийн хорт хавдар хэмээж эрчимтэй тэмцэхээ амлаж байсан юм. Тэрбээр 2013 оноос хойш “International AntiCounterfeiting Coalition”-тэй хамтран ажиллаж 5000 гаруй бүтээгдэхүүн нийлүүлэгч, 160 мянга гаруй бүтээгдэхүүнийг онлайн худалдааны платформоосоо хассан байна. Түүнчлэн “Alibaba” групп хуурамч бүтээгдэхүүнтэй тэмцэх арга хэмжээгээ эрчимжүүлж “Apple”-ийн хуучин цахим гэмт хэрэг, хуурамч бүтээгдэхүүний шинжээч болон АНУ-ын Хууль зүйн яамны прокурорыг ажилд авчээ. “International AntiCounterfeiting Coalition”-ийн гишүүдэд “Nike”, “Apple”, “Rolex” зэрэг нэр хүндтэй брэндүүд багтдаг байна.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31665
0 эможи
keyboard_arrow_up