“Volkswagen” 800 гаруй мянган АВТОМАШИНАА дахин засварлана
2016 оны 4 сарын 07
“Volkswagen” компани дэлхийн зах зээлээс 800 гаруй мянган автомашиныг засвар үйлчилгээнд эргүүлэн татахаар болоод байна. Үүнээс дөрөвний нэгийг зөвхөн БНХАУ-аас эргүүлэн татаж, дахин засварлах автомашин бүрдүүлж байгаа ажээ. Үүнд “Touareg” загварын 103 мянга, “Porsche”-ийн “Cayenne” загварын 108 мянган автомашин багтаж байна. БНХАУ-ын Чанарын шалгалт, хяналт, хорио цээрийн хорооны мэдээллээр дээрх брэндийн автомашинуудын тормозны эд анги дутуу байж магадгүй байгаа юм. Энэхүү эд ангигүйгээр тормоз баталгаатай ажиллах боломжгүй юм байна. Дахин засварлах, эргэн татах ажиллагаа энэ сарын 18-наас эхэлнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
31247
0 эможи