“Galaxy S7”-ийн борлуулалт “SAMSUNG”-ийн орлого өсөхөд нөлөөлжээ

2016 оны 4 сарын 07

“Samsung Electronics” компани “Galaxy S7” гар утасны борлуулалтаа өнгөрсөн улиралд багтаан эхлүүлсэн нь I улиралд орлого нь өсөхөд голлох нөлөө үзүүлжээ. Гуравдугаар сараар эцэслэсэн I улиралд “Samsung”-ийн үйл ажиллагааны орлого 6.6 их наяд вон буюу 5.7 тэрбум ам.долларт хүрч өссөн үзүүлэлттэй гарчээ. Энэ нь эдийн засагчдын таамаглаж байснаас 20 орчим хувиар өндөр үзүүлэлт болж байна. Мөн түүнчлэн энэ хугацаанд тус компанийн борлуулалт 49 их наяд вонд хүрч өсчээ. Үүнд зөвхөн ухаалаг гар утаснаас гадна телевизор, хагас дамжуулагч, дэлгэцүүдийн борлуулалт багтаж байгаа юм. “Samsung Electronics” дэлхийн ухаалаг гар утасны зах зээлд тэргүүлэгчийн байр сууриа хадгалж үлдэхийн тулд “Apple” зэрэг өрсөлдөгч компаниудаас урьтаж шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулж байгаа аж. Гуравдугаар сард танилцуулсан “Galaxy S7” болон “Galaxy S7 Edge” гар утаснууд худалдаанд гарсан эхний сардаа есөн сая ширхэг борлогдсон байж магадгүй гэж тус компани тооцоолсон байна. Энэ нь өнгөрсөн жилийн “Galaxy S6”-ийнхаас гурав дахин өндөр үзүүлэлт болж байна. “Galaxy S7” болон “Galaxy S7 edge” гар утаснуудыг өнгөрсөн сарын 11-нд БНСУ болон АНУ зэрэг тэргүүлэгч зах зээлүүдэд худалдаанд гаргасан юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31244
0 эможи
keyboard_arrow_up