Фэйсбүүкээр шууд дамжуулалт хийдэг боллоо
Олон нийтийн хамгийн идэвхтэй сүлжээ Фэйсбүүк өчигдрөөс эхлэн бүх хэрэглэгчдэдээ онцгой бэлэг барьж, фэйсбүүкээр шууд дамжуулалт хийдэг болсноо албан ёсоор зарлалаа. Энэ тухай тус компаний үүсгэн байгуулагч Марк Цукерберг өөрийн цахим хуудаснаа шууд дамжуулалт хийж, хүн бүр шууд бичлэг хийх боломжтой гэж зарласан байна.
Шууд бичлэг гэдэг халаасандаа камер авч явахтай л адил юм. Өөрөөр хэлбэл, утастайгаа байхад л хэзээ ч, хаана ч хүссэн үедээ дэлхийн аанаас ч шууд бичлэг хийх боломжтой болжээ.
Энэ тухайгаа тэрбээр "Сошиал ертөнц дэх энэ шинэчлэл хүмүүс бидний харилцаанд томоохон өөрчлөлт, дэвшил авчрах болно гэдэгт би итгэлтэй байна. Энэ ажлыг хийхэд олон хүний бүрэлдэхүүнтэй баг маш их хөдөлмөр гаргаж ажиллалаа. Яг одоо би Фэйсбүүкийн шууд дамжуулалтын өрөөнд багийнхантайгаа зогсож байна” гэж өөрийн цахим хуудсандаа бичжээ.
Шууд бичлэг хийснээр яг одоогийн мөчөө фэйсбүүкийн найз нартайгаа шууд хуваалцах боломжтой болох юм. Хэдий хол байсан ч дэргэд байгаа мэт сэтгэгдэл төрүүлж, хүмүүсийг хамтдаа байхад ихээхэн хувь нэмрээ оруулна хэмээн Зукерберг онцолжээ.