Тошибаг Хятадууд худалдаж авлаа

2016 оны 3 сарын 31

Хятадын гэр ахуйн цахилгаан хэрэгслийн Midea Group компани Японы Тошиба корпорацийн гэр ахуйн салбарыг худалдаж авснаа өчигдөр буюу Лхагва гарагт зарлалаа.

Toshiba Lifestyle Products & Services Corporation нэртэй компанийн 80.1 хувийг Хятадууд $473 саяар авчээ.

Үлдсэн 19.9 хувь нь Тошиба корпорацийн эзэмшилд үлдэж байна. Ингэснээр бизнес нь Toshiba брэндийн дор үргэлжилж, хөргөгч, угаалгын машин, тоос сорогч болон бусад жижиг төхөөрөмжүүдийг үйлдвэрлэх гэнэ.

Тошибагийн ажилчид нь хэвээр үлдэж Midea нь Toshiba брэндийг 40 жил дэлхий дахинд ашиглах эрх, 5,000 гаруй оюуны өмчийн патентыг нь хүлээж авах юм байна.

Midea Group нь 1968 онд Хятадын Гуандунь мужид байгуулагдсан, дэлхий даяар 200 салбар компанитай, 100,000 ажилтантай гэнэ. 2015 оны орлого нь $21 тэрбумд хүрсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30917
0 эможи
keyboard_arrow_up