Хуурай ус бүтээжээ

2016 оны 3 сарын 29

Ливерпүүлийн их сургуулийн доктор Бен Картер энэ сарын 22-ны Дэлхийн усны өдрөөр өөрин зохион бүтээсэн хуурай усаа танилцуулжээ.  Тэрбээр  “Дэлхийн дулаарлын эсрэг тэмцэх” төслийнхөө хүрээнд энэ усыг гаргаж авсан бөгөөд  энэ нь байгаль орчны бохирдлын асуудалтай тэмцэх үр дүнтэй арга хэмээн тодорхойлжээ.

Хуурай ус нь сахарын нунтаг шиг хуурай, цагаан өнгөтэй.  Хэдий тийм ч  эл хуурай усны 95 хувь нь “нойтон” ус гэнэ.

Мөн энэхүү хуурай нунтаг нь бичил хумхийн тоос ч гэж хэлж болохоор бөгөөд  бичил хумхийн тоос бүр хөөсөн бөмбөлөг шиг хөндийтэй. Эл хөндий дотор жирийн нойтон ус дүүрэн байгаа гадна талдаа цахиур шороон бүрхүүлтэй хэмээн танилцуулгадаа дурьджээ.

Үүнээс гадна зөөвөрлөх юм уу,  хадгалахад хялбар бөгөөд хямд өртөгтэй юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30792
0 эможи
keyboard_arrow_up