“APPLE” шинэ загвараа танилцуулна

2016 оны 3 сарын 15

  “Apple” компани энэ сарын 21-нд шинэ загварынхаа албан ёсны танилцуулга хийх болсон талаар “Медуза” сайтад онцолжээ. Тус компани шинээр худалдаанд гаргахаар зэхэж буй жижиг хэмжээтэй, хямд үнэтэй “iPhone 5SE” загвараа танилцуулах аж. Түүнчлэн “iPad” таблет компьютерын шинэ хувилбарыг ч танилцуулж магадгүй гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр “Apple”-ийн худалдаанд гаргахаар зэхэж буй шинэ гар утас нь “iPhone 5” болон “iPhone 5S”-ийн адил дөрвөн инчийн дэлгэцтэй байх юм. Гэхдээ “iPhone 6S”-т ашигласан процессор буюу “A9” чипийг ашигласан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30106
0 эможи
keyboard_arrow_up