"Foxconn" "Sharp"-ийг худалдаж авахаар болжээ

2016 оны 2 сарын 26

Дампуурлын ирмэг дээр байгаа Японы электроникийн аварга компани Sharp-д тавьсан Foxconn-ы худалдан авах саналыг хөрөнгө оруулагчид нь зөвшөөрснийг дөнгөж сая мэдээллээ. Sharp-ийн хувь эзэмшигчдийн хурал хоёр өдөр үргэлжилсний дараа энэхүү шийдвэрийг гаргажээ.

Тайваний Foxconn компани Apple-ын iPhone гар утасыг үйлдвэрлэдэг. Тэд эхлээд Sharp-д $5.3 тэрбумын санал тавиад дараа нь $5.9 тэрбум болгон нэмэгдүүлжээ.

Sharp бол дэлхий даяар 50,000 ажилтантай, телевиз, дэлгэц, таблет голлон үйлдвэрлэдэг томоохон компани юм.

Өнгөрсөн оны дөрвөөс арван хоёр дугаар сарын хооронд Sharp-ын алдагдал $918 саяд хүрсэн тул энэ сарын эхнээс худалдан авах саналууд тавигдаж эхэлсэн юм. 2012 онд энэ компани мөн дампуурлаа зарлахад тун ойрхон болоод байжээ. Тэр үед Foxconn мөн худалдан авах санал тавьж байсан боловч Sharp зөвшөөрөөгүй байна.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29357
0 эможи
keyboard_arrow_up