Хэрвээ чухал ажилтай байгаа бол энэ мэдээг дараа уншаарай

2016 оны 1 сарын 28

Хөгжим гэдэг амьдралд аялгуу нэмдэг гайхалтай зүйл юм. Хүн бүр л хүүхэд байхаасаа хүссэн бүхнээсээ чимээ гаргаж түүнийгээ хөгжим тоглож байна гэж бодох дуртай. Зарим нь гайхалтай хөгжимчин болно, зарим нь гайхалтай сонсогч болно.
 
Хэдийгээр хүн бүрт хөгжим тоглох авьяас байхгүй ч гэсэн Garageband мэтийн компьютерын программын тусламжтай зугаацаж болдог. Тэгвэл Sampulator гэдэг сонирхолтой сайт таны хөгжим тоглох хүслийг илүү хялбархнаар гүйцэлдүүлэх аж.
 
HTML5-д суурилсан учир ямар нэг нэмэлт зүйл биш харин HTML5 дэмждэг веб хөтөч л байхад хангалттай. Сайт руу ороход таны кейбоард хөгжмийн товчлуур болж та хүссэн хөгжмөө тоглож болно. Өөрийн гэсэн микс бүтээх гайхалтай биш гэж үү?


 
Товчлуур бүхэн өөр өөр ая, чимээ тоглуулах бөгөөд та тэр бүхнээ бичиж авч болно. Бичиж авсан миксээ хадгалж аваад Twitter-т жиргэсэн ч болно. Веб хөгжүүлэгч Стивен Дойл үүнийг JavaScript болон вебийн аудио API ашиглан бүтээсэн бөгөөд ая, чимээ бүрийг нь хүртэл өөрөө хийжээ.
 
Гэхдээ нэг зүйлийг сануулахад танд чухал ажил байгаа бол энэ сайт руу битгий ороорой. Донтуулах нөлөөтэй учраас ажил цалгардаж мэднэ. Харин ажлаа дуусгачхаад тухтай сонирхоорой. 

Хэрвээ завтай байгаа бол: sampulator 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28342
0 эможи
keyboard_arrow_up