Чийдэнгийн түүхээр өртөөлөх нь
ЭРТНИЙ ЧИЙДЭН
Эртний улс орнууд нарны гэрлийг ашиглан гэр ахуйгаа гэрэлтүүлдэг байсан нь археологийн судлагаагаар батлагджээ. Хамгийн сонгодог жишээ бол II-р зууны үед Ромын эзэн хаан Хадрианы хаанчлалын доор дахин сэргээсэн Pantheon-ы уран барилга юм.
Уг барилгын орой дээр нүд хэлбэртэй нүхийг гаргасан байдаг ба өдрийн цагаар тухайн барилгыг хангалттай гэрэлтүүлдэг байна. Одоо ч энэхүү барилга тухайн үеийн архитектурын гайхамшигийг харуулан өдий хүртэл сүндэрлэсээр байгаа билээ.
Археологийн судлагаагаар хүн төрөлхтөн 70,000 жилийн өмнө чийдэнг гаргаж авах оролдлогыг хийж байжээ. Уг чийдэнгийн бүтцэд хад чулууг хуяг маягтай болгон янзлаж дээр нь амьтны гаралтай өөх тос болон хурдан шатамхай өвс мод гэх мэт зүйлийг ашиглан удаан асдаг галыг гаргаж авдаг байсан байна.
МЭӨ VII-р зууны үед Грекчүүд галт бамбарыг нээж хэрэглэдэг байсан ба уг нээлтээ “Гэрэлт бамбар” буюу “Lampas” гэж нэрлэжээ.
ХАМГИЙН АНХНЫ ЦАХИЛГААН ЧИЙДЭН
Томас Эдисон1801 онд Английн химич Sir Humphrey Davу нүүрстөрөгчийг ашиглан анхны цахилгаан чийдэнг бүтээжээ. Түүний дараагаар Английн Жозеф Сван, Америкийн Томас Эдисон нар хамгийн түгээмэл цахилгаан улайсдаг чийдэнг бүтээжээ. Чийдэнгийн ажиллах зарчим нь хоёр нүүрсэн савааны хоорондох бяцхан зайгаар цахилгаан гүйдэл дамжуулахад оршиж байлаа. 1880 онд Томас Эдисон уг чийдэнгийнхээ зохиогчийн эрхийг хуулийн дагуу авсан ба өдийг хүртэл хамгийн их амжилтанд хүрсэн бизнес болж чадсан.
ХИЙН ЧИЙДЭН
XIX-р зууны төгсгөл XX-р зууны эхэн үед Хийн чийдэн бий болж хүмүүс ихэд сонирхон хэрэглэх болжээ. Хийн чийдэн нь гэрт болон гадна байрлуулахад харагдах үзэмж болон тод гэрэлтүүлж байгаа нь хүмүүст ихээхэн таалагдаж байв. XX-р зууны дунд үе иртэл энэхүү чийдэнгийн эрэлт хэрэгцээ их байсан юм.
LED ЧИЙДЭН
1962 онд 33 настай эрдэмтэн Ник Холоняак анхны иодон чийдэн буюу LED чийдэнг бүтээжээ. Хүмүүс түүний бүтээлийг “Ид шидтэй зүйл” хэмээн нэрийддэг байж. Тэрбээр улайсдаг чийдэнгийн эрчим хүч зарцуулалт хэт өндөр байгааг судлаж улайсдаг чийдэнгүүдийг өөрийн бүтээсэн LED чийдэнгээр солихоор хичээж байлаа.
Ник Холоняак маш жижиг хагас дамжуулагч лазерыг бүтээж чадсан ба уг бүтээл нь улаан өнгөөр асдаг байв. Түүний энэхүү бүтээл нь чийдэн, гэрэлтүүлгийн ирээдүйн хөгжилд маш их хувь нэмэр болсон юм.
ЧИЙДЭНГИЙН ЗӨВ СОНГОЛТ
Техник технологи хөгжсөн өнѳѳ үед хүн төрөлхтөн бид чийдэнгийн олон төрлүүдээс сонголтоо хийн хэрэглэдэг. Хэрэглэгчдэд Халоген буюу улайсдаг чийдэн, CFL буюу ѳдрийн чийдэн, LED буюу иодон чийдэн гэсэн 3 тѳрлийн сонголт бий.
Улайсдаг чийдэнг хурдан шатдаг, эрчим хүчний зарцуулалт маш ѳндѳр байдаг тул Хойд Америк, Европ, Австрали болон Ази тивүүдийн ихэнх улсуудад засгийн газраас хэрэглэхийг хориглосон байдаг. Улайсдаг чийдэн нь барьж боломгүй их халж улмаар шатах, буудах аюултай байдаг.
Энэ нь ойролцоогоор 4-6 хүртэлх сар гэрэлтүүлж, ѳрхийн тогны хэрэглээний зардлыг ѳндѳр гаргах нэг шалтгаан болдог. Манай оронд улайсдаг чийдэнг хориглосон хууль байдаггүй. Хэрэглэгчид улайсдаг чийдэнг хямд байдаг учир ѳрхийн хэрэглээндээ өдийг хүртэл хэрэглэсээр л байгаа.
CFL буюу ѳдрийн гэрэл нь 8 жил гэрэлтүүлэн, эрчим хүчийг 80% хэмнэдэг давуу талтай. Манай оронд ихэнх албан байгууллага оффисын хэрэглээнд хэрэглэж байна. Үнийн хувьд боломжийн байдаг.
LED буюу иодон гэрэл нь багадаа 15 жил гэрэлтүүлэн, эрчим хүчийг 85% хэмнэдэг ѳнѳѳ үеийн хамгийн шилдэг технологи. Монголчууд ѳрхийн хэрэглээндээ LED чийдэнг хэрэглэж эхлээд удаагүй байгаа хэдий ч аль хэдийнээ харьцуулашгүй давуу талуудыг мэдэрсээр байгаа юм. Тогны зардалаа бууруулах сонирхолтой албан байгууллагууд сүүлийн үед мѳн ѳргѳнѳѳр хэрэглэдэг болжээ. Үнийн хувьд ѳндѳр боловч маргааш гарах зардалыг хэмнэж чаддагаараа давуу талтай юм.